FAO in Mongolia

Tackling Together Antimicrobial Resistance / Нянгийн тэсвэржилтийн эсрэг хамтдаа зогсъё

18/11/2019

Mongolia’s population is among the most prolific users of antimicrobials. According to a recent WHO study, Mongolia is at the top of 65 surveyed countries by having on average 65 people out of a 1000 on antimicrobials on any given day (Report). While antimicrobials were the major medical revolution in the 20th  century and led to an increase of 10 years life expectancy on average, we are now standing on the verge of losing this achievement due to misuse of antimicrobials that drives the development of resistant microorganism, often called ‘superbugs’. The raise of these superbugs has already dire consequences: 33,000 people die every year due to infections with antibiotic-resistant bacteria in the European Union (Source). Similar results exist for the United States, where 23,000 people die each year (Source). This however, is only the top of the iceberg as the development grows rapidly and could cause 10,000,000 deaths annually by 2050 according to a recent UN Report. The report also highlights the potential economic damage, which could be comparable to the shocks experienced during the 2008-2009 global financial crisis. This damage goes beyond the health of humans or animals but also into dramatically increased health expenditures; impact on food and feed production, trade and livelihoods; and increased poverty and inequality.  

The attentive reader may realize that this is a challenge not solely for human health but also the agricultural sector; namely animal and plant health. Any antimicrobial applied on crops or animals can end up as residue in foods, such as milk, meat or fruits. Humans or animals are then at risk of getting in contact with antimicrobial residues or already existing resistant bacteria. It is well known that most microorganisms can well spread between humans, animal and the environment they share. In fact, these resistant superbugs do not even care about geographical, institutional or species borders. Thus, not a single agency, sector or country can tackle the challenge of antimicrobial resistance alone. This is why antimicrobial resistance truly deserves to be called a ‘multisectoral’ challenge.

Today, Mongolia has shown how to tackle the challenge in a multisectoral manner: Six partners, including the Ministry of Health, the Ministry of Food, Agriculture and Light Industries, the General Authority for Veterinary Services, the National Center for Public Health as well as FAO and WHO have organized a joint press conference sending out a strong message: We recognise our joint responsibility and are ready to overcome this challenge.

The author must add that Mongolia can be proud for having been able to organize such an event jointly with so many stakeholders since this type of collaboration poses institutional challenges in many other countries of this world. The event truly marks a beautiful start of the World Antibiotic Awareness Week, which is celebrated this year from 18-24 November and represents one of the most important global events of the United Nations. Further events will include a joint multisectoral workshop on antimicrobial resistance on 21 November which aims at bringing different stakeholders from health and agriculture together and formulate joint recommendations. Furthermore, several awareness raising activities  will take place throughout the week from central to local soum level to inform about risks and simple actions that everyone can take to tackle antimicrobial resistance .

For interested partners and investors: FAO Mongolia together with MoFALI has launched a proposal on Antimicrobial Resistance to assess the burden in the animal health sector. Please find details about the proposal here (page 2) or contact martin.heilmann(at)fao.org.

Нянгийн тэсвэржилтийн эсрэг хамтдаа зогсъё

Монгол улс нь антибиотикийн хэрэглээ хамгийн их өндөр орнуудын нэг юм. ДЭМБ-ын саяхан хийсэн судалгаараар Монгол улсад өдөрт дунджаар 1000 хүн дутмын 65 нь нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэдэгболох нь тогтоогдсон бөгөөд энэ нь судалгаанд хамрагдсан 65 орнуудын дунд дээгүүр орох үзүүлэлт юм (тайлан). Антибиотикийн нээлт нь 20-р зуунд анагаах ухааны салбарт гарсан томоохон хуьсгал байсан бөгөөд хүний дундаж наслалтыг 10-н жилээр уртасгасан. Антибиотикийнбуруу хэрэглээний улмаас й “тэсвэртэй бичил биетэн”-ийг үүсэж энэ ололтоо алдахад ойрхон байна. Эдгээр “тэсвэртэй бичил биетэн”-үүд нь аль хэдийн сөрөг үр дагаварыг дагуулаад эхэлсэн бөгөөд: Европын Холбоонд антибиотикт тэсвэртэй бактерийн халдвараар жил бүр 33,000 хүн нас бардаг (эх сурвалж). Мөн үүнтэй төстэй үр дагавар АНУ-д илэрсэн бөгөөд жил бүр 23,000 нас барж байна (эх сурвалж).Гэсэн хэдий ч НҮБ-ын саяхан гаргасан тайланд дурдсанаар дээрхи байдал нь үүсэж буй нөхцөл байдлын  зөвхөн мөсөн уулын орой төдий бөгөөд 2050 он гэхэд жилд 10,000,000 хүн нас барах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан байна. Энэ нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын цочролтой дүйцэх хэмжээний хохирол хэмээн онцолжээ.  Энэхүү хохирол нь цор ганц хүн, амьтаны эрүүл мэнд төдийгүй эрүүл мэндийн зардал нэмэгдэх , хоол хүнс,тэжээл үйлдвэрлэл,худалдаа, амжиргаа ядуурал, тэгш бус байдал зэргийг нэмэгдүүлнэ.

Үүсэж байгаа нөхцөл байдал нь зөвхөн хүний эрүүл мэндэд хор хохирол учруулаад зогсохгүй хөдөө аж ахуй тэр дундаа амьтан, ургамалд сөрөгөөр нөлөөлж байна. Ургамал болон малд хэрэглэсэн антибиотик нь хоол хүнс, мах, сүү, жимс ногоонд  агуулагдаж үлддэг. Ингэснээр хүн болон мал нь антибиотикийн үлдэгдэлд өртөх эсвэл тэсвэржилттэй нянгийн халдвар эрсдлийг үүсгэдэг  Ихэнхи бичил биетнүүд нь хүн, амьтад болон хүрээлэн буй орчноор дамжиж тархдаг нь тодорхой юм  Үнэндээ эдгээр тэсвэртэй бичил биетүүд тархахадхил хязгаар газарзүй болон төрөл зүйлийн ялгаа огт хамааралгүй байдаг. Иймээс нянгийн тэсвэржилтийн асуудал нь цор ганц нэг улс,  байгууллага, салбарын шийдэх асуудал бус олон талт хамтын ажиллагааг сайжруулсанаар даван туулах зүйл юм. Өнөөдөр Монгол улс уг асуудлыг олон талт  байдлаар шийдвэлэхээр зорьж байгаагаа харуулсан бөгөөд , Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 6-н байгууллага НҮБ-ын ХХААБ болон ДЭМБ-тай хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бид хариуцлагаа ухамсарлаж, бэрхшээлийг даван туулхад бэлэн байна хэмээх дуу хоолойг хүргэж чадлаа.

Миний зүгээс энэ төрлийн хамтын ажиллагаа нь дэлхийн бусад орнуудад ч хамтран зохион байгуулахад бэрхшээлтэй байдаг тул Монгол Улс маш олон байгууллагуудыг г оролцуулж энэхүү арга хэмжээ зохион байгуулж чадсанаараа бахархах  нь зүйн хэрэг гэж үзэж байна.

11-р сарын 18-24 –ний өдрүүдэд “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” тэмдэглэж эхлэж буй бөгөөд энэ нь НҮБ-ын дэлхийг хамарсан хамгийн том үйл ажиллагаануудын нэг билээ. Цаашид зохиогдох арга хэмжээнд 11-р сарын 21-нд болох “Ннянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвөлгөөнөөр дамжуулж эрүүл мэнд , хөдөө аж ахуйн салбарын оролцогч талуудыг нэгтгэж, хамтарсан зөвлөмж боловсруулахад чиглэнэ. Мөн түүнчлэн эдгээр өдрүүдэд төв суурин газраас эхлээд хөдөө орон нутгийг хамруулан иргэд өөрсдийн түвшинд хамгийн энгийн аргаар  нянгиийн тэсвэржилттэй хэрхэн тэмцэх талаарх мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг зохин байгуулна.

Хамтрах сонирхолтой байгууллагууд болон хөрөнгө оруулагчидад:

НҮБ-ХХААБ нь  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-тай хамтран мал эмнэлгийн салбарт нянгийн тэсвэржилтийн үзүүлж байгаа нөлөөг үнэлэх зорилготой төслийн баримт бичиг  боловсруулсан. Энэ төслийн талаарх мэдээлэлтэй дараах линкээр танилцана уу (энд)эсвэл martin.heilmann(at)fao.org хаяг руу холбогдоно уу.