FAO in Mongolia

Залуус ба Дэлхийн хүнсний өдөр | Миний сургуулийн хоолны орчин Сургуулийн хоолны орчин - хүүхдийн нүдээр

30/08/2021

Хүүхэд, залуус, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг богино хэмжээний видео бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна.

Залуус ба Дэлхийн Хүнсний Өдрийг тохиолдуулан, дэлхийн улс орон бүрийн сургуулийн хоолны чанар, тогтвортой байдлыг сайжруулах үндсэн зорилгоор НҮБ -ын ХХААБ -аас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хүүхэд залуусыг өөрсдийн сургуулийн хоолны орчин, үдийн цай, хоолыг бусдад танилцуулахыг урьж байна!

Эрүүл хооллолт нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, эрүүл мэнд, болон ерөнхий сайн сайхан байдалд маш чухал үүрэгтэй. Хүүхэд, залуус өдрийн дийлэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг бөгөөд өдрийн хоол хүнсний дийлэнхийг мөн адил сургуулийн орчинд иддэг. Дэлхийн олон улс оронд үндэсний хэмжээнд сургуулийн үдийн цай, үдийн хоол хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхэд залуусын хоол тэжээлд анхаардаг бөгөөд зарим тохиолдолд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхэд, залуусд, энэ нь хоол тэжээлийн цор ганц эх үүсвэр болох нь байдаг. Мөн түүнчлэн, бид хоол хүнс буюу хүнсний тогтолцооны байгаль орчинд үзүүлэх нөлөөг үргэлж бодолцох цаг нь аль хэдийн болжээ.

Хүний хүнсний сонголт нь хоол, хүнсний хүрээлэн буй орчин буюу хүнсний хүртээмж, чанар, аюулгүй байдал ямар түвшинд байх болон хүнсний зар, сурталчилгаа хүрэглэгчдэд хэрхэн хүрч байгаагаас ихээхэн хамаардаг. Сургуулийн хүнсний хүрээлэн буй орчин нь сургуулийн үдийн зай, үдийн хоол, сургуулийн ойр орчмын дэлгүүр, хоолны газрын хоол хүнс болон хүүхэд гэрээсээ авчирсан хүнсээр тодорхойлогдоно. Мөн түүнээс гадна, сургуулийн хоол бэлтгэх газар, гал тогоо, сургуулийн хоол бэлтгэл болон сургуулийн ойр орчимд худалдаалах хүнсний талаар баримтлах төрийн бодлого, хууль эрх зүй болон хүүхэд, залуусын хүнсний мэдлэг, дадал болон зуршлаас маш их хамаардаг.

 

Ta юу хийж чадах вэ?

Танай сургуулийн үдийн цай, хоолны хөтөлбөрт ямар хоол, хүнс ордог, юу нь хамгийн их таалагддаг болон цаашид сайжруулах ямар арга зам, шийдлүүд байгаа, сургуулийн үдийн хоолыг хэрхэн илүү байгальд ээлтэй болгох талаар сурагч та санал, бодлоо бидэнтэй хуваалцааарай! Сурагчид бие дааж болон анги хамт олон, багш нартайгаа баг болон оролцох боломжтой.

 

Сургуулийн үдийн цай, хоолны орчинг хэрхэн харуулах вэ?

Өөрийн ухаалаг гар утас, камер эсвэл бусад видео бичлэг хийх боломжой төхөөрөмжийг ашиглан 30-90 секүндэд багтаан өөрийн сугуулийн хоолны орчинг харуулсан, эсвэл дүрсэлсэн видео бичлэг хийх илгээх. Ингэхдээ, доорхи асуултад бүгдэд нь эсвэл бүгдэд хариулахыг хичээгээрэй. Сурагчийн бэлдэх видеонд анги, хамт олноороо эсвэл багш, сургуулийн ажилцид мөн оролцох боломжтой. Бичлэгээ ангийн юм уу сургуулийн нэрнээс мөн явуулах нь нээлттэй.

Туслах болон чиглэл өгөх асуултууд:

  1. “Ta яагаад сургуулийнхаа үдийн цай хоолонд дуртай эсвэл дургүй вэ?” Бичлэгээ эхлэхдээ 'Би сургуулийнхаа үдийн цай, хоолонд дуртай... Яагаад гэвэл...” гэж эхлүүлээрэй. Жишээ бичлэгийг энэ холбоосоор хараарай:  https://twitter.com/FAO/status/1373947310657396736
  2. Сургууль дээрээ иддэг хамгийн дуртай эрүүл хоол чинь ямар хоол вэ? Бидэнд ярьж өгөөрэй эсвэл харуулаарай!
  3. Сургууль дээрээ эрүүл хооллоход ямар саад, бэршээл тулгардаг вэ? Бидэнд ярьж өгөөрэй эсвэл харуулаарай!
  4. Сургуулийн үдийн цай, хоолыг хэрхэн сайжруулж болох вэ? (тухайлбал, хоолны орц, бүтээгдэхүүний сонголт, хоол бэлтгэх гал тогоо, хооллох хэсэг, тасалгааг сайжруулах арга зам, хоол бэлтгэх аргыг өөрчлөх, сургуулийн хүнсний ногооны тариалалтыг дэмжих, сургуулийн ойр орчимд худалдаалах хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг сайжруулах, түүнийг зохицуулах дүрэм,  журам, бодлогыг өөрчлөх, сурагчдын хоолны зан төлөв, дадалд өөрчлөлт оруулах гэх мэт).  Бидэнд ярьж өгөөрэй эсвэл харуулаарай!
  5. Сургуулийн хоол, хүнсний орчинг хэрхэн илүү байгальд ээлтэй болгох боломжтой вэ? (тухайлбал хүнсний хаягдалаа багасгах, байгальд хортой сав баглаа боодлыг багасгах, тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч, орон нутгийн үйлдвэрлэгчдийг илүү дэмжих гэх мэт). Бидэнд ярьж өгөөрэй эсвэл харуулаарай!

Бичлэгийг англи, испани, франц, итали, араб, орос, хятад хэл дээр бэлдэн, ирүүлэх боломжтой.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагад  өөрийн видеог арилжааны бус зорилгоор ашиглах, хуулбарлах, нийтлэх, олон нийтэд түгээх зөвшөөрлийг өгөх зорилготой хавсаргасан ЗӨВШӨӨРӨХ ХУУДАС-т гарын үсэг заавал зураарай! Хэрэв та 18 -аас доош настай бол эцэг эх/хууль ёсны асран хамгаалагч танд гарын үсэг зурах шаардлагатай болно.

 

Таны бичлэг хэрхэн ашиглагдах вэ?

  • Шилдэг 10 бичлэгийг Залуус ба Дэлхийн Хүнсний өдөр арга хэмжээн дээр танилцуулахаас гадна, Дэлхийн хүнсний өдөрийн тэмдэглэлт арга хэмжээнүүд дээр цацагдахаас гадна Дэлхийн Хүнсний Өдөрт зориулса вэб хуудас дээр байршуулагдана.
  • Ирүүлсэн бүх видео бичлэгийн агуулга, таны санааг дэлхийн улс орнуудын сургуулийн үдийн цай, хоолны чанарыг сайжруулах үйл явцад оролцуулна.
  • Шилдэг видео бичлэгийг сонгоход газар зүйн байршил, бүс нутаг, жендерийн тэгш оролцоог хангасан байдал болон төрөл бүрийн өнцөгийг харуулсан байдаг нөлөөлнө.
  • Бичлэгийг сургуулийн үдийн зай, хоолтой холбоотой танин мэдэхүйн, сурталчилгааны бус нөлөөллийн ажлуудад ашиглана. Ингэхдээ байгууллагы TikTok, Instagram болон Twitter хуудсар дамжуулна:

-     Twitter: https://twitter.com/fao

-     Instagram: https://www.instagram.com/fao

-     TikTok: https://www.tiktok.com/@fao

 

Бичлэг хүлээж авах эцсийн хугацаа

Бичлэг хүлээж авах эцсийн хугацаа 2021 оны 9 сарын 15-ны өдөр байна. 

 

ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

  • Видеоны хугацаа : 30-90 секүндэд багтсан байх.

Дүрсний шаардлага:

  • Ухаалаг утасны камерын тохиргоогоо босоо дээр тохируулан бичих ( vertical)
  • Утасны камерыг өөрийн нүдний түвшинд байлгаж, камерлуу харах
  • Зүүм буюу ойртуулах тохиргоог хийхгүй байх. Үүний оронд камераа ойртуулж, тохируулж байршуулаарай
  • Гэрэлийн тохиргоог анхаарах. Аль болох гэрэл сайтай газар байх. Араасаа гэрэлгүй газар байх (цонхны өмнө суух, эсвэл чийдэн ардаас ни тусаагүй байх)
  • Утас, камераа аль болох тогтвортой суурь дээр байршуулах. Жишээг доорхи зургуудаас харна уу.