FAO in Mongolia

Op-ed: Malnutrition - Crisis in the making? / Шимт тэжээлийн дутагдал – Тулгамдаж буй асуудал мөн үү ?

Vinod Ahuja, FAOR in Mongolia /Винод Ахужа НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь Суурин Төлөөлөгч
15/10/2019

[Монголоор доош гүйлгэж уншина уу.]

When countries signed up to the Sustainable Development Goals in 2015, there was a sense of hope and optimism. Among other things, the world leaders promised to lead us to a world without hunger and poverty by the year 2030. Four years later the world continues to be way off track meeting these targets but we still believe that we can become the “zero hunger generation.” This will however not happen unless we really redouble our efforts in pursuit of these goals.
The land of eternal blue sky—Mongolia—has some good news to offer when it comes to child undernutrition. Child stunting and wasting rates have declined rapidly over the last decade. Mongolia is one of the selected few countries in the region on track to meeting the targets on child stunting and wasting. In terms of annual average rate of reduction in stunting, Mongolia has the best record among all its Asia Pacific peers, and the extent of severe Child wasting is already below 0.5 percent—something to be proud of.

Op-ed By Vinod Ahuja, Representative of the Food and Agriculture Organization of United Nations (FAO) in Mongolia
Unfortunately, that is where the good news ends. On all other indicators under ‘SDG 2—Zero Hunger’, Mongolia is also off track. According to latest estimates by UNFAO, 400,000 people (or 12 percent of total population) still do not have access to sufficient dietary calories to lead a healthy and active life; and there has been no progress on this count in the last 5 years. On the other hand, child and adult overweight and obesity is on the rise. Child overweight levels have risen from less than seven percent in 2006 to nearly 12 percent in 2016; adult obesity has risen from 16 percent in 2012 to almost 20 percent in 2016 and prevalence of Anemia among women of reproductive age (15-49) has risen approximately 16 percent in 2012 to almost 20 percent in 2016.

Food insecurity in Mongolia is higher in the capital city compared to smaller towns and rural areas. This indicates a changing face of hunger and malnutrition in Mongolia as people migrate to capital city in search of productive employment and better income opportunities but instead get caught into the web of seasonal informal employment, higher reliance on markets for meeting food needs and vulnerability to market shocks.

The health sector literature points to growing threats to public health, particularly in the area of nutrition. In 2016, it was estimated that globally Mongolia incurred the second highest national fraction of age-standardized cardiovascular mortality attributable to dietary risk factors—a situation stemming from the country’s historic dependence on animal-source foods and an underdeveloped agriculture sector. These imbalances are compounded by threats posed by rapidly globalizing food market and increasing rates of urban sedentary life.

Mongolia is already 70 percent urban and estimates are that by 2050, 85 percent of Mongolians will live in urban areas. Historically, urbanization has been seen as a sign of social and economic transformation. Cities have been recognized as important drivers of development and urban living has often been associated with better health and nutrition. Unfortunately the dietary transition that is unfolding in the present times is leading to consumption of foods which are high in refined starches, sugar, fats, salt, and processed foods. Consumption of food away from home (restaurants, fast food outlets, street food etc.) is on the rise resulting in higher access to junk foods on the cost of access to fruits, vegetables and other foods high in fiber.
Can we keep going like this? The simple and obvious answer is no. So what needs to change? Well, our way of producing, supplying and consuming food has to change. We need to produce food that delivers sustainable nutrition. That means we need to invest in a food system that delivers safe, nutritious and affordable food to all the people, preserves or enhances the quality of our land, water and pastures, reduces the impact of climate change and stops rapid loss of biodiversity. Producing a diverse variety of foods is crucial for providing healthy diets and safeguarding the environment.

Where to start and who leads? We all need to act. As said by Mahatma Gandhi, we all need to be the change we want to see. This means, starting at individual level, making healthier choices—increasing our intake of fruits, vegetables, legumes, nuts and whole grains, consuming fewer foods and drinks with high content of refined sugars, saturated fats and/or salt, reducing consumption of industrialized foods in favor of more diverse and traditional foods, and educating ourselves about the environmental impact of the foods we eat. At the same time, governments, farmers, herders, private sector, development partners and the civil society must also all play their roles. Governments need to invest in sustainable food systems by implementing policies and programs that place higher priority on nutritious foods. The private sector needs to innovate to improve the nutritional quality of their products. And farmers and herders need to be incentivized to produce a wider variety of more nutritious foods. So every one of us has a role to play if we wish to see the pledge to end malnutrition in all forms by 2030 become a reality.

Like every year, this year as well all countries, including Mongolia, will celebrate World Food Day on October 16. This year’s theme is “our actions are our future”. We must act. And we must act now. Addressing hunger and malnutrition requires inclusive transformation of food systems. The good news is that solutions already exist to change unsustainable patterns in a way that enhances opportunities for all while also safeguarding our ecosystems. These solutions need to be adapted and adopted—urgently, and at scale. 

Шимт тэжээлийн дутагдал – Тулгамдаж буй асуудал мөн үү ?

Дэлхийн улс орнууд итгэл найдвар, өөдрөг үзлээр нэгдэн Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг 2015 онд баталсан билээ. Өмнөө тавьсан бусад зорилго болон өлсгөлөн, ядуурлыг 2030 он гэхэд арилгахад улс орнуудын удирдагчид биднийг манлайлан ажиллана гэдгээ ч амласан. Дөрвөн жилийн дараа эргэн харахад тавьсан зорилгууддаа хүрэхэд хол байгаа хэдий ч “өлсгөлөнгүй эрин”-ийг бүтээнэ гэсэн итгэл маань хэвээр л байна. Гэхдээ, хэрэв бид хүчин чармайлтаа хоёр дахин нэмэхгүй бол зорилгууд биелэх боломжгүй болж байна.


Мөнх хөх тэнгэрийн Монгол орны хувьд шим тэжээлийн дутагдлыг багасгасахад хүрсэн үр дүнгийн талаар зарим сайн мэдээ байна. Өсөлтийн хоцролттой болон туранхай, тураалтайхүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсан. Хүүхдийн өсөлт хоцролт болон тураалыг бууруулах зорилгод хүрч байгаа бүс нутгийн цөөхөн улсын нэгд Монгол улс орж байна. Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад өсөлт хоцролтыг бууруулах жилийн дундаж үзүүлэлтээр Монгол улс хамгийн сайн байгаа ба хурц хэлбэрийн тураалтай хүүхдийн үзүүлэлт 0.5 хувиас бага байгаа нь бахархууштай юм.

Харамсалтай нь дуулгах сайхан мэдээ үүгээр дуусаж байна. “Тогтвортой хөгжлийн 2-р Зорилго - Өлсгөлөнг зогсоох”-д тодорхойлсон бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангахад Mонгол Улс хол хоцорч явна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоогоор 400,000 хүн (нийт хүн амын 12 %) эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахад хэрэгцээтэй илчлэгээ бүрэн хэмжээнд хүртэл хангалттай авч чадахгүй байгаа бөгөөд үүнд ямар нэгэн дэвшил сүүлийн таван жилд гараагүй байна.


Нөгөө талаас, хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдсээр байна. 2006 онд 7 хувь байсан хүүхдүүдийн таргалалт 2016 онд бараг 12 хувь болтол өссөн, 2012 онд 16 хувь байсан насанд хүрэгчдийн таргалалт 2016 онд бараг 20 хувь болон өсч, нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүдийн дунд цус багадалтын тархалт 2012 онд 16.3 хувь байсан бол 2016 онд 19.5 хувь хүртэл өссөн байна.


Хөдөө орон нутаг болон жижиг сууринтай харьцуулахад нийслэл хотод хүнсний баталгаат байдал алдагдах эрсдэл их байна. Хүмүүс арай илүү орлогын их үүсвэр, ажлын байр эрэлхийлж хөдөө орон нутгаас хот суурин газар луу шилжин суурьших боловч тэд улирлын чанартай, албан бус ажил эрхэлж, хүнсний хэрэгцээгээ зах дээрээс ханган зах зээлийн цочролд өртдөг эмзэг давхаргын хүрээг тэлэгчид болон хувирч байгаа нь Монгол Улсын хувьд өлсгөлөн, шим тэжээл дутлын асуудал өөрчлөгдөж буйг илтгэж байна.

Нийгмийн эрүүл мэндийн салбарт, ялангуяа, шим тэжээлийн байдалд эрсдэл нэмэгдэж байгаа тухай мэдээлсээр байна.
2016 онд хийсэн судалгаагаар хоол хүнсний хүчин зүйлээс улбаатай зүрх судасны өвчлөлөөр нас барсан хүний тоо нийгмийн насны ангилалд хуваагдах хэмжээгээр авч үзэхэд Монгол улс дэлхийд хоёрдугаарт орж байна. Энэ нь уламжлалаараа малын гаралтай хүнс их хэрэглэдэг, түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын сул хөгжлөөс үүдэлтэй байж болох юм. Дэлхийн хүнсний зах зээлийн эрчимтэй өсөлт болон хот суурин газрын хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийн нөлөөгөөр зохист хэмжээ улам их алдагдаж байна.

Одоогийн байдлаар Монгол улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт суурьшсан бөгөөд 2050 он гэхэд хүн амын 85 хувь нь хотод суурьшина хэмээн тооцоолсон. Хотжилт болон хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засагт өөрчлөлт гарч буйн тод илрэл юм. Хотууд нь улс орны хөгжлийн гол хүчин зүйл байдаг бөгөөд энэ нь эрүүл мэнд, шим тэжээлийн байдал сайжрахтай салшгүй холбоотой байдаг. Харамсалтай нь өнөө үед гарч байгаа хоол хүнсний өөрчлөлт нь цэвэршүүлсэн цардуул, элсэн чихэр, өөх тос, давс болон боловсруулсан хүнсний хэрэглээг улам нэмэгдүүлж байна.

Гэрээс гадуур хооллолт (ресторан, түргэн хоолны газар, ил задгай зарж борлуулдаг хоол хүнс гм) нэмэгдэж байгаа нь жимс, хүнсний ногоо, ислэг ихтэй бусад хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх өртгөөр шим тэжээл багатай бэлэн хоолыг ихээр хэрэглэхэд хүргэж байна.

Бид энэ мэтээр цаашаа яваад байх уу? Хамгийн энгийн мэдээжийн хариулт бол “үгүй”. Тэгвэл юуг өөрчлөх хэрэгтэй вэ? Бид хоол хүнсийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, хэрэглэх арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Шим тэжээлээр тогтвортой хангаж чадах хоол хүнс үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ нь хүмүүсийг аюулгүй, шим тэжээлтэй, боломжийн өртөгтэй хоол хүнсээр хангах хүнсний тогтолцоонд хөрөнгө оруулах; газар, ус болон бэлчээрийн чанарыг хадгалах буюу дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, биологийн төрөл зүйлийн хомсдлыг зогсоох хэрэгтэй гэсэн үг юм. Эрүүл хоол хүнсээр хангахад олон нэр төрлийн хүнс үйлдвэрлэх болон байгаль орчныг хамгаалах асуудал чухал юм.
Хаанаас эхлэх, хэн удирдах вэ? Бид бүгдээрээ үүрэг хүлээх хэрэгтэй. Махатма Гандигийн хэлсэнчлэн бид ямар өөрчлөлт хүсч байна тэр нь өөрөө байя. Энэ юу вэ гэвэл, хүн бүр өөрөөсөө эхэлж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, шош, самар болон бүхэл үрийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх, ханасан тос, давс, цэвэршүүлсэн цардуул, сахарын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн, ундааны хэрэглээгээ багасгах, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хэрэглээг багасгаж оронд нь төрөл зүйлээр элбэг хоол хүнс, уламжлалт хүнсийг сонгож хэрэглэх зэргээр эрүүл сонголтыг хийж, түүнчлэн бидний хэрэглэж буй хоол хүнсний байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаарх өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх тухай юм.
Үүний зэрэгцээ, засгийн газар, фермер эрхлэгчид, малчид, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд тус бүрийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Засгийн газраас шим тэжээлт хоол хүнсэнд тэргүүлэх чиглэлээ хандуулж буй хөтөлбөр болон бодлогын хэрэгжилтэд хөрөнгө оруулах замаар тогтвортой хүнсний тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй.

Засгийн газраас шим тэжээлтэй хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгосон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна.
Хүнсний үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүний шим тэжээлт чанарыг сайжруулах шинэлэг санаачилгыг нэвтрүүлэх нь зүйтэй. Фермер эрхлэгчид болон малчид нь шим тэжээлт, төрөл зүйлээр баялаг хүнсийг үйлдвэрлэхэд анхаарах гэх мэтчилэн бид 2030 он хүртлэх олон талт зорилгууд, өлсгөлөнгүй дэлхийг бодитоор бий болгоход хүн бүрийн үүрэг оролцоо хэрэгтэй байна.

Жил бүр, энэ жил ч уламжлалт ёсоороо Монгол улс болон дэлхийн бусад орнууд 10-р сарын 16-ны өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “БИДНИЙ ҮЙЛДЭЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ: ЭРҮҮЛ ХҮНС-ЗӨВ ХООЛЛОЛТ” уриан дор тэмдэглэнэ. Бид ямар нэгэн зүйлийг яг одоо эхлэх хэрэгтэй байна. Өлсгөлөн болон шим тэжээлийн дуталд анхаарлаа хандуулах нь хүнсний тогтолцоог бүхэлд нь хамарсан өөрчлөлтийг шаардана. Хүн бүрд боломж олгохын зэрэгцээ байгаль орчноо хамгаалж тогтвортой бус байдлыг өөрчилж чадах шийдлүүд нь бидний гарт байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Эдгээр шийдлүүдийг тодорхой түвшинд яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.