FAO in Mongolia

Дотоодын зургийн уралдаан

05/09/2022

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын Үндэсний музейтэй хамтран хүүхэд багачуудын дунд Хэнийг ч ардаа орхихгүйгээр үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулж, хүрээлэн буй орчин, амьдралаа илүү сайхан болгоё сэдэвт зургийн уралдаан зарлаж байна.

Уралдааны насны ангилал 5-9 нас; 10-15 нас; 16-19 нас.

Та хэн ч үлдэж хоцроогүй, хүн бүрд эрүүл хоол хүнс хангалттай байдаг дэлхийг дүрслэн үзүүлж чадах уу?

Илүү сайн сайхан дэлхийг бүтээхийн төлөөх ажлууд хийгдсээр байгаа ч маш олон хүн ард үлдэн орхигдсоор байна. Өнөөдөр дэлхийд хүн бүрд хүрэлцээтэй хоол хүнс үйлдвэрлэж байгаа ч сая сая хүмүүс өлсгөлөн, шим тэжээлийн дутмагшилд нэрвэгдсээр байна. Маш их хэмжээний хүнс зах зээлд хүрэхээс өмнө муудан хаягдаж байна. Дэлхийн амьжиргааны түвшин доогуур нийт хүмүүсийн 75 хувь нь хөдөө аж ахуй, байгалийн баялгаас хараат амьдарч байна. Тэдгээр хүмүүст байгалийн гамшиг (ган зуд, үер, хар салхи, газар хөдлөлт, цар тахал гэх мэт.), дайн дажин, эдийн засгийн хямрал илүү хүчтэй нөлөөлдөг бөгөөд заримдаа дээрх хүчин зүйлс нэг дор тохиох нь ч бий.

Дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудад хамтын шийдэл хэрэгтэй!  Илүү сайхан ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулж өөрийн санааг шингээсэн зурагт хуудсаа бүтээгээрэй.

Харандаа, үзэг, бал, шохой, тосон будаг, тосон харандаа, усан будаг гэх зэрэг зургийн бүх төрлийн хэрэгслээр зурж болох ба дижитал зургийг мөн зөвшөөрнө.

Бүтээлээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт доорхи хаягаар эх хувиар нь эсвэл дараах холбоосоор https://forms.gle/RcWj9SPtLqTM9Pxw8 илгээгээрэй.

Бүтээл илгээхдээ Овог нэр, нас, хүйс, аймаг/хот, дүүрэг/хороо, сургууль/анги тодотгон бичнэ үү.

Хаяг: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
Нэгдсэн Үндэстний гудамж-14
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар 14201

Утас: 310248 (дотуур дугаар 4610)