FAO in Mongolia

“ДОРНОД МОНГОЛЫН ХУУРАЙ ХЭЭРИЙН ТОГТВОРТОЙ ЛАНДШАФТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ХАМГААЛАЛ” ТӨСӨЛ

26/05/2023

 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ БАРАГДУУЛАХ МЕХАНИЗМ

1. Үндэслэл, зорилго, хамрах хүрээ

Энэхүү баримт бичгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас (WWF) хэрэгжиж буй төслийн байгаль орчны хамгааллын бодлого, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Авлигын эсрэг хууль болон иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой бусад хууль тогтоомжийг төслийн баг болон эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан. Энэхүү баримт бичиг нь дараах зорилготой. Үүнд:

 

1.1          Төсөлд оролцогч бүх талууд (Төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, байгууллагууд г.м.) төслийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлоо чөлөөтэй гаргах нөхцлийг бүрдүүлэх;

1.2          Төсөл удирдах нэгж (ТУН) нь өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх, шийдвэрлэлтийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй, шуурхай, ил тод байдлаар хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.    

2. Өргөдөл, гомдол барагдуулах механизмыг түгээж сурталчлах

2.1          Өргөдөл, гомдол барагдуулах механизмын талаарх мэдээллийг төсөлд оролцогч талуудад болох орон нутгийн эрх бүхий албан байгууллагууд, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудад дараах байдлаар түгээж сурталчилна. Үүнд:

2.1.1.    Төслийн хүрээнд зохих ёсоор зохион байгуулах холбогдох сургалт, олон нийтийн мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагаа;

2.1.2.    Товхимол, төслийн мэдээллийн ном, товхимлыг энгийн хялбаршуулсан загвар, хэллэгээр хэвлэн гаргах;

2.1.3.    ХХААБ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь цахим хуудас;

2.1.4.    Аймаг, сумдын албан  цахим хуудас Facebook хуудас, мэдээллийн самбар зэрэг Засгийн газрын мэдээллийн сувгаар болон орон нутгийн захиргааны албан тушаалтнууд, ялангуяа багийн Засаг дарга нар болон  болон холбогдох сумдын албан тушаалтнуудаар дамжуулан хүргэнэ.

3. Өргөдөл, гомдол ирүүлэх

3.1.        Төсөлд оролцогч талууд өргөдөл, гомдлоо нэрээ нууцлан эсхүл нэрээ дурдаж дотоодын Төслийн менежерт ирүүлж болно. Өргөдөл, гомдлыг харилцаа холбооны хэрэгслийг ашиглан дараах байдлаар ирүүлж болно. Үүнд:  

  • Бичгээр

ü  [email protected] цахим шуудангийн хаягаар;

ü  Төслийн оффист албан бичгээр дараах хаягаар ирүүлэх:

“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн оффис №305, Цэвэр усны нөөц, байгаль хамгаалах төв, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан 9, Улаанбаатар хот, Монгол Улс.

  • Амаар:

ü  +976-11-76117670 дугаартай утсаар холбоо барих;

ü  Биечлэн; болон

ü  Өргөдөл, гомдол гаргагчийн итгэмжлэл бүхий төлөөллөөр дамжуулах

3.2.        Өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдол ирүүлэх болон холбогдох асуудлаар харилцахдаа сахилгын журам болон нийгмийн харилцааны ёс зүйг даган мөрдөнө. Гомдол гаргагч нь бусдын нэр төр, алдар хүндэд санаатайгаар гүтгэсэн, гутаан доромжлох, урвуулан ашиглах зорилгоор худал гомдол гаргасан нь хянан шалгах явцад тогтоогдсон тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.      

4. Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх

4.1.        Өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэх: Дотоодын Төслийн менежер нь бичгээр, амаар, утсаар, цахим шуудангаар, албан бичгээр, бичгээр хүсэлт гаргасан байдлаар, хурлын үеэр эсхүл сумын зохицуулагчаар дамжуулан ирүүлсэн аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч бүртгэнэ. (Хавсралт).

4.2.        Өргөдөл, гомдлыг хянан судлах: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэргэдэх  Дотоодын Төслийн менежерээр ахлуулсан Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хороо (ӨГШХ) өргөдөл, гомдлыг хянан судлах бөгөөд цаашид тодруулга хийх зорилгоор өргөдөл, гомдол гаргагчаас нэмэлт материал, баримт бичиг хүсэх эрхтэй. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэргэдэх ӨГШХ нь байнгын болон түр гишүүдээс бүрдэх бөгөөд эдгээр гишүүдийг өргөдөл, гомдлын мөн чанараас хамааран холбогдох мэргэжлийг нь үндэслэж бүрэлдэхүүнд оруулах бөгөөд гишүүд оффист эсхүл цахимаар уян хатан байдлаар ажиллаж болно.  

4.3.        Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид мэдээлэх: ТХН-ийн дэргэдэх ӨГШХ нь тухайн өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. Хороо нь зохих хэлбэрээр албан ёсны хариуг хүргүүлнэ.

Өргөдөл, гомдол гаргагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн өргөдөл гомдлын талаарх мэдээллийг задлах, эсхүл өргөдөл гаргагчийн нэр, хаяг, ажил байдал г.м. өргөдөл, гаргагчийн мэдээллийг бусдад мэдээлэхийг хориглоно. Мэдээллийн нууцлалыг хадгалах зорилгоор хариуг өргөдөл, гомдол гаргагчид зөвхөн өөрт нь биечлэн өгнө.   

4.4.        Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтэд хяналт тавих: ТХН-ийн ӨГШХ нь шийдлийг зүй ёсоор гаргаж, хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавина.

4.5.        Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх: Хэрвээ өргөдөл, гомдол гаргагч нь тухайн өргөдөл, гомдлыг ТХН-ийн дэргэдэх ӨГШХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн өргөдөл, гомдол гаргагч нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол Улс дахь Суурийн Төлөөлөгчийн газрын Өргөдөл, гомдол барагдуулах механизмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

  • Vinod Ahuja, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Суурин төлөөлөгчийн газар, Утас: (+976) 11 310248, цахим шуудангийн хаяг: [email protected];
  • Батболд Доржгүрхэм, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн газар, Утас: +976-11-318447,  цахим шуудангийн хаяг: [email protected].

4.6.        Төслийн ӨГШХ-ноос гадна өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн GEF байгууллагад ирүүлж болно. Түүнчлэн өргөдөл, гомдлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Хариуцлага болон Өргөдөл, гомдол барагдуулах механизмыг хариуцсан, тус байгууллагын Төслийн багаас бүрэн хараат бус ажилтанд ирүүлж болох бөгөөд түүнтэй дараах хаягаар холбоо барьж болно. Үүнд:

Email: [email protected]
Mailing address: Project Complaints Officer, Safeguards Complaints, World Wildlife Fund, 1250 24th Street NW, Washington, DC 20037

 

Төсөлд оролцогч тал нь түүнчлэн өргөдөл, гомдлыг цахимаар, хөндлөнгийн гуравдагч талаар дамжуулан доорх холбоосоор ирүүлж болно:

https://secure.ethicspoint.com/domain/media/en/gui/59041/index.html 

 

 

Хавсралт . Гомдол шийдвэрлэх маягт

1. ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

Гомдол гаргагчийн

£ Нууцлал

Овог:

Нэр:

Гомдол гаргагчийн өргөдлийн код :

 

Холбогдох утас:

 

Оршин суух хаяг:

 

 

Таслах хэсэг ----------------------------------------------------------------------------------------------------------------

2. СУМЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДЭЛ

Гомдлыг анхлан хүлээн авсан албан тушаалтны нэр:

 

Байгууллага:

 

 

Албан тушаал:

 

 

Анхан шатанд сумын түвшинд шийдсэн байдал:

Шийдэгдсэн

Шийдэгдээгүй

Шийдэгдсэн/шийдэгдээгүй нөхцөлийн тайлбар:

 

 

 

 

 

3. ТУН-ИЙН ШИЙДЭЛ

Анхан шатнаас ТУН-д шилжиж ирсэн огноо:

Гомдлыг анхлан хүлээн авсан ажилтны нэр:

Байгууллага, албан тушаал

 

 

 

Гомдол гаргагчтай эргэн холбогдсон огноо:

 

 

Холбогдох судалгааны тайлбар:

 

 

 

 

Дүгнэлт:

 

 

Анхан шатанд сумын түвшинд шийдсэн эсэх:

Шийдэгдсэн

Шийдэгдээгүй

Шийдэгдсэн/шийдэгдээгүй нөхцөлийн тайлбар:

 

 

 

Тийм

Үгүй

3. Гомдлыг дараах байдлаар шийдвэрлэв:(Хариу өгөх хугацаа нь гарын үсэг зурж, хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ)

Гарын үсэг:                                   

Байгууллага:

 

Огноо:

 

 

 

 

 

 

 

 

4. ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

1)

2)

3)

 

4. ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ:

 

 

 

 

8. ГОМДЛЫГ ШИЙДЭХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН

Огноо:

 

Гомдол хаагдсан эсэх:

ТИЙМ

ҮГҮЙ

Хэрэв үгүй бол холбогдох шалтгааны тайлбар

 

 

 

 

Гомдлыг шийдсэн байдлын тайлбар

 

 

Хариуцах эзэн: (Хариу өгөх эцсийн хугацаа)

 

Төслийн менежерийн гарын үсэг:

 

Огноо: