Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” –ийн талаарх анхны сургалт, уулзалт 2024 оны 10-р сарын 4-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баян тал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оорцог Элгэн” хоршоон дээр боллоо.
🇺🇳HҮБ-ын ХХААБ, 🇲🇳ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй TCP/MON/4002 “Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж цаашид тохиолдож болох гамшигт өртөмтгий байдлыг бууруулах” техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд санал болгож буй “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” –ийн талаарх анхны сургалт, уулзалт 2024 оны 10-р сарын 4-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баян тал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оорцог Элгэн” хоршоон дээр боллоо.
Монголын бэлчээрийн мал аж ахуй шиг орц багатай мал аж ахуйн үйлдвэрлэлд малчид хамтдаа зорилтот зах зээлд чиглэсэн үржлийн төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний дагуу малынхаа ашиг шим, бүтээмжийг нь нэмэгдүүлэн амьжиргаагаа сайжруулах боломжийг “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” олгодог гэдгийг 🗺️Ази, Африк, Латин Америкийн олон орны хориод жилийн туршлага нотлон харуулсаар байгаа учраас НҮБ-ын ХХААБ гишүүн орнууддаа энэхүү хөтөлбөрийг санал болгож, зөвлөсөөр байгаа билээ.
Малчны хотонд малын шилэн сонголтыг суурь болгож үржил, ашиг шим, удам гарваль, эрүүл мэндийг цогцоор нь бичиглэн хянах замаар байгалийн нөөцийн тогтвортой байдлыг хангах, зорилтот зах зээлээ тэлэх асуудлыг цогцоор нь харгалзсан энэ хөтөлбөрийг эхлүүлэх анхны шийдвэрийг гарахаас эхлүүлэн олон талын оролцогч талуудыг татан оролцуулж, малчид, фермерүүдэд зорилгоо оновчтой, зөв тодорхойлох, хөтөлбөрөө цаашид тогтвортой урт хугацаанд хөтлөх, хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, дэмжлэгийг олгох зайлшгүй шаардлагатай зарчмын дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Талын морьтон”, “Хамтын хүч” малчдын бүлэг, “Тэвшийн хажуу” үржлийн хоршоо, “Төлөг” брендийг санаачлагч Баян тал сумын “Оорцог элгэн” хоршооны төлөөллүүд, ХХААХҮЯ-ны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Жамбацадмид, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын МАА-н эрсдэл, тэжээлийн хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга, Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын мал үржлийн албаныхан оролцож Нутгийн иргэдийн оролцоотой өсвөр хонины мах үйлдвэрлэлийн үржлийн хөтөлбөр -ийг 🐑богийн нийлүүлгийн энэ жилийн ажилтай уялдуулан эхлүүлэх шийдвэрийг хамтдаа гаргалаа.
Within the framework of the technical cooperation project "Enhancement of resilience of pastoral livelihoods and reduction of vulnerability to future disasters in Mongolia" co-implemented by 🇺🇳FAO Mongolia, and 🇲🇳the Ministry of Food, Agriculture, and Light Industry, the first training and meeting about the proposed "Community-based breeding program" was held on October 4, 2024, at the "Oortsog Elgen" cooperative located in Bayantal soum, Govisumber aimag.
It has been proven by over twenty years of experience and practice in many countries of 🗺️Asia, Africa and Latin America that “Community-based breeding program” in low-input livestock production systems such as Mongolian pastoralism provide opportunities for herdsmen to improve their livelihoods through enhancing their livestock profitability and productivity in accordance with the breeding plan that is developed by herdsmen together for a target market. Therefore, FAO continues to recommend this program to its member countries.
At the meeting, stakeholders including representatives of herders’ groups of 4th bagh of Sumber soum, Govisumber aimag - “Talyn moriton” and “Khamtyn khuch,” breeding cooperative “Tevshiin khajuu,” and cooperative that started “Tulug” brand - “Oortsog elgen” of Bayantal soum, Govisumber as well as D. Jambatsadmid, director of National Livestock Gene Bank under the Ministry of Food, Agriculture and Light Industry, and B. Gantulga, specialist in charge of livestock risk and fodder supplies at Livestock Policy Implementation and Coordination Department of MoFALI, together with specialists of livestock breeding unit of Food and Agriculture Department of Govisumber aimag made a decision to start the “Breeding program for production of mutton and lamb with the involvement of local communities” in coordination with the work of this year’s pairing of 🐑small ruminants.
#FAOMongolia #BuildingResilience