FAO in Mongolia

Continuing professional development of veterinarians, a two-stage panel discussion successfully organized/Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох цахим уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө

11/01/2021
[English below]
Мал эмнэлгийн итгэмжлэл, мэргэжлийн зохицуулалтыг боловсронгуй болгох цахим уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө. 
Мал эмнэлгийн мэргэжлийн хүний нөөцийн чадавхын зохицуулалтыг боловсронгуй болгох, малын эмч мэргэжилтнүүдийн үргэлжилсэн болон итгэмжлэлийн сургалтыг чанаржуулах зорилтын хүрээнд "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх" төслөөс санаачлан төрийн болон хувийн хэвшлийн малын эмч, малын бага эмч, мал эмнэлгийн техникчдийн төлөөлөл болсон 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулсан билээ. Дээрх хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт болон цаашид хэрэгжүүлэх холбогдох үйл ажиллагаанд өгөх зөвлөмжийг төслийн богино хугацааны зөвлөх Н.Одонцэцэг 2021 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд талуудад танилцуулав.
Мөн дээрх уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Veterinary Statutory Body” буюу Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын зорилго, үүрэг, эрхийн тухай Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг шаардлагуудын талаар ерөнхий мэдээлэл хийлээ.
 
Уулзалт хэлэлцүүлгийн видео бичлэгийг бүрэн эхээр нь доорх линкээр орж үзнэ үү.
1) Мал эмнэлгийн салбарын холбогдох талуудын 1, 2 дугаар шатны хэлэлцүүлгээс гарсан саналын нэгдсэн дүгнэлт;
2) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комисс гэж юу вэ?
3) “Мал эмнэлгийн техникийн ажилтан” мэргэжлийн зохицуулалт; Мал эмнэлгийн дээд болон дунд боловсрол олгох байгууллагууд хамтран ажиллах боломж, хэрэгцээ;
4) Мал эмнэлгийн мэргэжлийг зохицуулах комиссын бүтэц, үйл ажиллагаанд өгөх зөвлөмж
In order to improve the human resource capacity of veterinary professionals and improve the quality of Continuing professional development of veterinarians, a two-stage panel discussion of about 40 people representing public and private veterinarians, feldshers and veterinary technicians was organized by the initiative of the "Livestock Commercialization Project". N. Odontsetseg, the short-term consultant of the project, presented the findings of the discussion and recommendations for further action on January 6-7, 2021.
 
During the meeting, general information was provided on the goals, responsibilities and rights of the Veterinary Statutory Body, the requirements from the World Organization for Animal Health.
Please visit above links to watch full video records.
 
1) Summary of proposals from the first and second rounds of stakeholder discussions in the veterinary sector
What is the Veterinary Statutory Body?
2) Coordination of “Veterinary paraprofessionals”; Opportunities and needs for cooperation between higher and technical veterinary education institutions
3) Recommendations on the structure and function of the Veterinary Statutory Body