FAO in Mongolia

НҮБ-ын ХХААБ болон Өмнөд-Өмнөд-Гурван Талт Хамтын Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслийн үр дүнг танилцуулаа.

13/09/2022

МУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Т. Жамбалцэрэн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Өмнөдөөс Өмнөд дэх  хөгжлийн экспогийн салбар хурал болох “Өмнөд дэх тогтвортой, хамгаалах хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний тогтолцоог өөрчлөх нь” салбар хуралдаанд оролцон тус хүрээнд Монгол Улсад хэрэгжсэн төслийн үр дүнг танилцууллаа. 

Монгол улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага - БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд 2010-2016 оны хооронд хэрэгжсэн тус хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, туслах аж ахуй, зөгий болон загасны аж ахуй гээд олон салбарт шинэлэг туршлагыг нэвтрүүлсэн юм. Хөтөлбөр нь өмнөдийн улс орнууд дунд загвар тогтоосон сайн туршлага болсныг талууд онцоллоо.

Хөдөө аж ахуйг хамгаалах арга нь хөрсний эрүүл мэнд, хөрс хамгаалахыг голчлон анхаарч хөдөө аж ахуйд механик техник эрчимтэй нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөрөөр Хятадад хэрэгжүүлж буй хамгийн сайн туршлагуудыг бусад оронд нэвтрүүлэхдээ тухайн орны нөхцөл, орчинд тааруулдаг бөгөөд одоогоор Дэлхийн Өмнөдийн орнуудад амжилттай хэрэгжиж байна. ХАА-н механикжуулалт, инновацыг сайжруулснаар салбарын бүтээмж нэмэгдэхээс гадна хөдөлмөр хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн зардлыг багасгах,  салбарт шинээр орох залуусын тоог урт хугацаанд нэмэгдүүлэх сайн талтай.

Тус хөтөлбөрийг тайланг энэ линкээр орж харна уу: https://www.fao.org/3/cb9668en/cb9668en.pdf