Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

1973 оны 11-р сарын 12-ны өдөр Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэн. НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгчийн газар 2009 оны 7-р сарын 1-нд Улаанбаатар хотод нээгдэж, 2018 онд бүрэн эрхт төлөөлөгчийн газар болон ажиллаж эхэлсэн. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын стратегийн хүрээ мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээтэй уялдуулан 2023–2027 оны Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээг шинэчлэн боловсруулсан. Энэхүү стратеги нь Монгол Улсын хэрэгцээ, тэргүүлэх чиглэлд тулгуурлаж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байна.

Монгол дахь үйл ажиллагаа нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн амьжиргааг дээшлүүлэхэд төвлөрдөг. Түүнчлэн, санхүүжүүлэгч түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, орон нутгийн малчидтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчны хамгаалал, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар шийдвэрийн дагуу 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд уг санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэвшүүлсэн юм. НҮБ-ын ХХААБ нь бусад түншүүдийн хамтаар энэхүү олон улсын жилийг удирдан зохион байгуулж, тэмдэглэж байна. Монгол Улс мөн Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын төлөөлөгчдийн холбоог хамтран удирдаж байна. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026” (#IYRP2026) нь бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдэд өөрсдийгөө таниулах, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож байна. Түүнчлэн бодлого боловсруулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон давуу талыг бүрдүүлж байна. Албан ёсны хуудсаар зочлох, мөн зохион байгуулж буй арга хэмжээгээ бүртгүүлэх бол энд дарна уу. Бусад материалыг эндээс хүлээн авч үзнэ үү.

News
Loading...
Stories
Publications
НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь 2023 оны жилийн тайлан
01/07/2024

ХХААБ энэ жил Монгол Улсын хөгжлийн гол салбаруудыг хамарч, эрүүл мэнд, шим тэжээлийг сайжруулах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллалаа....

Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ой
12/11/2023

Энэхүү ном нь НҮБ-ын ХХААБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааг тод томруунаар харуулсан бүтээл юм. 50 жилийн туршид хүрсэн ололт амжилтыг...

Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2023-2027
16/08/2023

Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ нь ХХААБ-ын Монголын Засгийн газартай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх дөрвөн тэргүүлэх...

1973 оны 11-р сарын 12-ны өдөр Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэн.

FAOSTAT Country Profile
Social Media

  FAO Mongolia

  FAO Mongolia

Холбоо барих

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
НҮБ-ын Байр
Нэгдсэн Үндэстний Гудамж - 14
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Улаанбаатар хот 14201, Монгол Улс
Цахим шуудан: [email protected]
Утас: (976-11) 310248