FAO in Mongolia

MASL on the Move

10/06/2019

/Монгол хэлээр доороос уншина уу/

The Ministry of Food, Agriculture and Light Industry (MoFALI) takes action on implementing the Mongolian Agenda for Sustainable Livestock (MASL) and organized a technical meeting on Friday, 7 June 2019.

A brief explanation in a nutshell for those unfamiliar with the ‘MASL’: It is an ambitious action plan comprising several cross-sectoral topics all aiming at supporting the sustainable development of the Mongolian livestock sector. The MASL has been approved by the MoFALI in 2018 following the global meeting of the Global Agenda for Sustainable Livestock. The action plan is openly accessible online   in Mongolian and English language for those interested in more detail. A side note: Friends of lingo may note that the word ‘MASL’ also exists in Hebrew and some related German dialects (with slightly different spelling though). The meaning literally is ‘Luck’ – something we certainly wish this action plan for the sake of a sustainable livestock sector in Mongolia.

While 19 out of 34 objectives of the MASL have been tackled as of 2018, a number of objectives still awaits implementation. The gaps to fill are twofold: Technical on the one hand, and financial on the other. The current technical meeting aimed at addressing the first gap by bringing relevant experts together and ensuring that the MASL reflects current activities in Mongolia that contribute to the livestock sector. To that end, around 20 participants from 15 different entities came together and complemented the action plan with relevant activities.

Mr. D. Badruun, acting head of the International Cooperation Division opened the event on behalf of Mr. T. Jambaltseren, Acting State Secretary and Director General of the State Administration and Management department. He appreciated the meeting and its diversity of professionals from various agencies involved in livestock. He recognized that not a single department or agency can solve the issues related to livestock sustainability and stressed the importance of working together to truly achieve a sustainable livestock sector in Mongolia.

Subsequently, Mr. Ts. Munkhnasan, officer in charge of MASL implementation at the Livestock Policy Implementation and Coordination Department further highlighted that MASL can play a crucial role to visualize, communicate and streamline  livestock related development activities in Mongolia. The invited experts strongly agreed on this point and further highlighted the opportunity of MASL becoming an umbrella to bring stakeholders together that otherwise would not have been aware of their activities. Given that MASL is not a predetermined project, but rather an action plan, it can indeed become such an opened venue to facilitate and coordinate livestock related efforts in Mongolia. An additional survey at the end revealed that on a scale from 1 (not important) to 4 (very important), a vast majority of experts considers MASL ‘important’ (67%) or ‘very important’ (33%) for achieving sustainable livestock in Mongolia.

Apart from the participants at the meeting, several experts provided written feedback in advance to the MASL. All of this information together will be compiled by MoFALI and soon be shared with all involved stakeholders, namely ADRA, AVSF, FAO, GAVS, GIZ, IFAD, IFC, Institute for Veterinary Medicine, Merci Corps, MoFALI, MULS, SDC, UNIDO and World Vision.

FAO congratulates everybody to this successful event and looks forward supporting Mongolia in building a sustainable livestock sector! If you are interested in joining the efforts, please contact Mr. Munkhnasan Tsevegmed ([email protected]) or Ms. Otgontuya Sukhbaatar ([email protected]).

 

Монголын мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (ХХААХҮЯ) Монгол Улсын мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг  (МААТХТ) хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 2019 оны 06-р сарын 07-ны өдөр буюу баасан гарагт тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар техникийн уулзалтыг зохион байгуулав.

“МААТХТ”-ний талаар  мэдээлэл өгөх зорилгоор товчхон тайлбарлахад: Энэхүү төлөвлөгөө нь Монголын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн салбар дамжсан асуудлаас бүрдсэн зоригтой үйл ажиллагааны төлөвлөгөө юм. ХХААХҮЯ нь Даян Дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж, МААТХТ-г 2018 онд баталсан. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл  Монгол болон Англи хувилбарыг цахим сүлжээнээс нээлттэй олж авах боломжтой юм. Дашрамд сонирхуулахад:“MASL” гэдэг нь Mongolian Agenda for Sustainable Livestock гэсэн үгний товчлол бөгөөд “MASL” гэх энэхүү үг нь Еврэй хэл болон Герман аялга бүхий зарим (магадгүй үл ялиг өөр бичиглэлтэй) хэлэнд байдаг болохыг гадаад хэлтэй зарим хүмүүс анзаарч болох юм. Үүнийг орчуулбал Монгол Улсын мал аж ахуйн тогтовртой байдлын төлөө хүсэж болох  хамгийн сайн зүйл буюу шууд утгаараа “Аз” гэсэн үг болно.

2018 оны байдлаар МААТХТ-ний 34 зорилтын 19-г эрчимтэйгээр эхлүүлээд байгаа боловч хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явц хүлээгдсэн хэвээр байна. Энэхүү хүлээгдэж буй асуудлыг  шийдвэрлэхэд хоёр асуудал тулгараад байна: Нэг талаараа техникийн асуудал, нөгөөтэйгүүр санхүүгийн асуудал юм.. Энэхүү техникийн уулзалт нь Монгол Улсын мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа олон улсын болон дотоодын байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг нэгтгэн тэдний хэрэгжүүлж буй үйл ажиллагааг МААТХТ-тэй уялдуулах, цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцоход  чиглэгдсэн. Энэхүү уулзалтад 15  байгууллагаас  20 гаруй мэргэжилтнүүд оролцож энэхүү төлөвлөгөөг холбогдох үйл ажиллагаагаар баяжуулав.

Тус арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга ноён Т.Жамбалцэрэнг төлөөлөн тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Д.Бадруун нээсэн юм. Тэрээр уулзалтад хүрэлцэн ирсэн оролцогчдод талархахын зэрэгцээ, мал аж ахуйн салбарт ажиллаж буй маш олон агентлагуудаас төрөл бүрийн мэргэжилтнүүд ирсэнд олзуурхаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр мал аж ахуйн тогтвортой байдалтай холбоотой асуудлыг ганц яам эсвэл агентлаг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд Монгол Улсад тогтвортой мал аж ахуйн салбарыг бий болгоход хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.

Дараа нь, тус яамны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын МААТХТ-г хариуцсан мэргэжилтэн ноён Ц.Мөнхнасан хэлэхдээ Монгол Улсад мал аж ахуйн салбартай холбоотой хөгжлийн үйл ажиллагааг төсөөлөх, мэдээллэх, оновчтой болгоход МААТХТ чухал үүрэг гүйцэтгэж болох талаар дурдсан. Уригдсан мэргэжилтнүүд түүний санааг хүчтэй дэмжсэн ба цаашлаад МААТХТ нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх  боломжтойг тэрээр мөн онцолсон. МААМХТ нь урьдчилан тодорхойлсон төсөл бус харин үйл ажиллагааны төлөвлөгөө тул Монгол Улсын мал аж ахуйн салбартай холбоотой хийгдэж буй ажлуудыг дэмжих, зохицуулах нээлттэй боломж бүрдэх  юм. Энэхүү уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд явуулсан судалгаагаар Монгол Улсад тогтвортой мал аж ахуйг бий болгох нь “чухал  уу” “маш чухал уу” гэсэн асуулга явуулахад мэргэжилтнүүдийн 33 хувь нь  “чухал” гэсэн бол 67 хувь нь  “маш чухал”  гэж үзжээ.

Хуралд  оролцогчдоос гадна тус салбарт ажиллаж буй хэд хэдэн мэргэжилтнүүд МААТХТ-ний- талаар урьдчилан бичгээр саналаа ирүүлсэн байна. Эдгээр бүх мэдээллийг ХХААХҮЯ-наас нэгтгэж МЭЕГ, НҮБ-н ХХААБ, НҮБ-н АҮХБ, Францын Хил хязгааргүй малын эмч, агрономич ТББ, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, ХААХОУСан, ОУСК, Мал Эмнэлгийн хүрээлэн, Мерси Кор ОУБ, ХААИС, ШХА, АДРА ОУБ, болон Дэлхийн Зөн Монгол ОУБ зэрэг бүх оролцогч талуудад хүргүүлэхээр зорьж байна.

НҮБ-н ХХААБ-ын зүгээс энэхүү арга хэмжээг амжилттай болсон баяртай байгаагаа илэрхийлж Монгол Улсад  тогтвор мал аж ахуйн салбарыг бий болгоход  хувь нэмрээ оруулна гэдгээ дахин  илэрхийлэв.  Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл  ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ц.Мөнхнасан ([email protected]) эсвэл НҮБ-н ХХААБ-н мэргэжилтэн С.Отгонтуяа  ([email protected]) нартай холбогдож болно.