FAO in Mongolia

Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах нь хэлэлцүүлгийг зохион байгууллаа

24/05/2022

ШХА-ийн санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа Монгол ногоо төсөл нь  Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах зорилготой шинээр нэмэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд органик үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспорт болон баталгаажуулалтын  үйл ажиллагаа эрхлэх явцад тулгарч буй бэрхшээл, сайжруулах боломжийн талаар санал солилцох зорилготой хэлэлцүүлэгийг 2022.05.23-ны өдөр ХХААХҮЯ болон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын ажлын албатай хамтран зохион байгууллаа.  

Уулзалтанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т.Аубакир, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, баталгаажуулалтын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.