FAO in Mongolia

"Зохистой дадлаас эрүүл хүнс" - ХААЗД-ын форумыг зохион байгууллаа

05/12/2022

“Зохистой дадлаас Эрүүл хүнс” сэдвийн дор хүнсний ногооны зах зээл ба маркетингийн форумыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа Бүрэлдэхүүн хэсэг- 4: Эрх зүйн орчин (Монгол ногоо) төсөл МХШТФХ-ны хэрэгжүүлж буй Монгол ногоо төсөлтэй хамтран 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Форумын зорилго нь хүнсний ногооны зах зээлийн орчныг сайжруулах, талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж байна.

Форумд хүнсний ногооны салбарын бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, мөн хүнсний ногооны томоохон үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа эрхлэгч байгууллага, иргэд, хоршоод оролцлоо.

Энэ арга хэмжээний үеэр “Төрөөс төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих нь”, “Хүлэмжид тариалах боломжтой дотоодын хүнсний ногооны зах зээлийн багтаамж, боломж”, “Хүнсний ногооны өртгийн сүлжээ”, “Монгол Органик бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарав”, “Таримал мөөгний нэмэгдсэн өртгийн сүлжээний маркетинг ба хэрэглээ” зэрэг олон талт сэдвүүдээр зочин илтгэгч нар мэдээлэл танилцуулсан юм. Хонины ноосон органик бордооны талаарх мэдээлэл тариаланчдын сонирхлыг ихээхэн татаж өөрсдийн талбайд хэрэглэж үзэх хүсэлтэй байгаа нь харагдлаа. Түүнчлэн тариаланчид өвлийн улиралд таримал мөөгийг тарьж, нэмэлт орлоготой болох боломжийн талаар туршлага судалсан юм.

      Уг форумын үеэр МХШТФХ нь Хөгжлийн шийдэл ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь тухайн арга хэмжээний онцлох үйл явдал боллоо.