FAO in Mongolia

Хөдөө аж ахуйн дроны нисгэгчдийг бэлтгэлээ

26/06/2023

“Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаалaх системийг сайжруулах” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ашиглах дроныг удирдах нисгэгчдийг бэлтгэх 5 өдрийн эрчимжүүлсэн сургалтыг зохион байгууллаа.

Японы засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр Agriflyer, Buildflyer гэсэн хоёр төрлийн дроныг авсан ба дроны үйлдвэрлэгч болох Японы Ишикава Энержи Ресёрч компанийн 4 багш энэхүү сургалтыг явууллаа.

Agriflyer дрон нь шингэн болон хатуу ургамал хамгааллын бодис, бордоог 1 га талбайд 10 минутын дотор цацах хүчин чадалтай. Өндөр нарийвчлалтай камераар тоноглогдсон Buildflyer дрон нь олон талт зураг авснаар газар тариаланг илүү нарийвчлалтай хянах боломжийг олгох юм.

Эдгээр дронуудыг Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбооны Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Борнуур, Орхон, Мандал сум дахь Ногоочдод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, технологи нэвтрүүлэх төвүүдэд ашиглах юм. Сургалтаар тус 3 сум болон Улаанбаатар хотын нийт 15 нисгэгчийг бэлтгэлээ.